Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 371 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 295 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж 1 хүний амь нас хохирч 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 5, сургуулийн өмнөх насны 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 43 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: ЧД-ийн нутаг Баянбүрдийн автобусны буудлын хойд талд T.Paum маркийн авто машины жолооч Э нь явган зорчигч 30 орчим насны эрэгтэй хүнийг дайрч амь насыг нь хохироожээ.
Орон нутагт: Хөвсгөл аймгийн Чандмань өндөр сум Тайг гэх шороон замд T.Landcruser маркийн Г жолоочтой автомашин онхолдож зорчигч 51 настай эмэгтэй Ц-ийн амь нас хохирсон байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна