НИТХ-ын дарга Ц.Сандуй саналаа өглөө

2016 оны сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө 7 цагаас эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд 398 хэсгийн хороон дээр иргэдээс санал авч байгаа юм. НИТХ-ын дарга Ц.Сандуй Сүхбаатар дүүргийн 1947 дугаар хэсэг дэх санал авах байранд очиж, саналаа өглөө. Тэрээр “1992 оноос хойш 7 дахь удаагийн орон нутгийн сонгууль өнөөдөр болж байна. Нийслэлийн 152 хороонд 6 нам, эвслээс нийт 658 хүн нэр дэвшиж байгаа. Нийслэлийн МАН-аас 295 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Нийслэлчүүддээ төрийн эрх барих эрхээ эдэлж, иргэдтэйгээ хамгийн ойр байх төлөөллөө сонгох сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” гэсэн юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025