2002 онд эрүүгийн гэмт хэрэгтнүүд тухайн үеийнтомоохон компанийн захирлууд,улс төрчдийг дарамталж зодоон цохиондоо хүрсэн “Центрпойнт”-ийн гэх дуулиант хэрэг гарч, нийгэмд шуугиан тарьж байсан билээ. Уг хэрэгт холбогдсон эрүүгийн элементүүд бүгд хорих ялаар шийтгүүлж, 2005 оноос түрүүч нь суллагдсан байдаг. Энэ хэрэгт Сэлэнгийн гэх У.Баатаржав дүү “Доён” У.Болдтой хамт холбогдож, иргэдийг дарамталсан, гадаадын иргэнээсих хэмжээний мөнгө залилан авсан, танхайрсан гэмт хэрэгтээ зургаан жил хорих ялааршийтгүүлж хугацаанаасаа өмнө суллагдсан.
Урьд хэд хэдэн удаагийн ял шийтгэлтэй, Сэлэнгэ аймгаас гаралтай ах дүү хоёрыг мэдэхгүй хүн ховор. Гэмт хэрэгтэн засардаггүй гэгчээрУ.Баатаржав2013 онд Улаанбаатар төмөр замынавто зогсоолынгазрыгхуурамч бичиг баримт бүрдүүлэн , эрхий бүхийэтгээдийг айлгансүрдүүлэхзамаар өөрийнболгосон нь илэрч , хэрэг үүсгэн шалгагдсан боловчудалгүйхуулийнхныудирдах албантушаалтны тусламжтайгаар хэрэгсэхгүй болгосон байдаг. Бас амралтын газарт архидан согтуурсан үедээ Ланд-200 маркийн машин унаж танхайран, амарч зугаалж явсан иргэдийг дайрч гэмтэлучруулангаа шахаж , явган хүний шат, хашлагыг мөргөж гэмтээсэн хэргийг тухайнүед Цонжинболдогийн хамгаалалтын албаны ажилчидярьж, гэрчилж байсан. Гэвч У.Баатаржав нь гэрчүүдийг айлгаж дарамтлан мэдүүлгийг нь өөрчлүүлж Цонжин болдогийн удирдлагуудад их хэмжээний мөнгө өгч тохиролцсон байдаг. Хэрэв хэргийг нь хэрэгсэхгүй болгоод байгаа шүүгч, прокурорнарын үр хүүхэд, хайртайхэн нэгэн нь энэ мэтийн хүмүүсийн дарамт халдлагад амь, нас эрүүл мэндээрээ хохирсон болж яах байсан бэ?
Өөрөөр хэлбэл У.Баатаржавын танхайрсан хэргийг гэрчилсэн хамгаалалтын албаны ажилчид гэнэт л сахарын өвчтэй, хараа муутай, зарим нь сэтгэцийн хувьд асуудалтай юм санахаа байсан хүмүүс болж, санахгүй байна гэж мэдүүлснээр хэрэг нь хаагдсан түүхтэй.
Ямартай ч энэ хууль бус үйл ажиллагааг хуулийнхан дахин шалгаад Сэлэнгийн У.Баатаржавын хэргийг хууль бусаар хэрэгсэхгүй болгосон гэж үзэндахин сэргээн шалгаж, өнгөрсөн долоо хоногт Төв аймгийн шүүхэд шилжсэн байна. Уг хэргийг өмнө нь Налайх дүүргийн шүүхээр орох үед У.Баатаржав хэргээ хэрэгсэхгүй болгож байсан.
Зарим иргэн“Центрпойнт”-ийн гэх хэргээс хугацаанаасаа өмнө суллагдсан шигээ хэргээс мултарчих вий гэж ярьж байна. Бас ч үгүй түүнд шүүхийн дарга найз байдаг гэх. Түүнийг хийсэн хэргээ хэрэгсэхгүй болгохоор шүүгч,прокурорт хээл хахууль өгдөг талаар иргэн саяхан АТГ-т мэдээлэл өгсөн. Үүний дагуу АТГ-аас шалгалтын ажиллагаа явуулж байгаа гэх.
Эх сурвалж: Uls.mn
Сэтгэгдэл (2)