Ийн дэлхий нийт кимоно загвар анхаарлаа хандуулж, ихээхэн дурлаж байх цагаар арлын Японд монгол бүсгүй кимоно урлан, япончуудыг хуйлруулж явааг дуулгах таатай байна. Тэгэх тусмаа наадмын өдрүүдэд эх орондоо саатаж, өөрийн бүтээсэн өвөрмөц загваруудаар “фэшн мода” үзүүлсэн нь манай дуранд өртжээ. Энэ бол “Yavuu” брэндийг үндэслэгч дизайнер Б.Явууцагаан. Тэрбээр Япон улсад дизайнерийн чиглэлээр “Вантан” их сургуулийг дүүргэсэн. “Asia Fashion Collection» шоунд оролцож, эхний хоёр шатандаа тэргүүн байр эзэлсэн нь үнэмлэхүй ялалт байсан гэж болно.
“Yavuu” брэнд нь уламжлалт болон албан ёсны төрхийг уялдуулахын зэрэгцээ эмэгтэй хүний байгалиас заяасан гоо сайхныг өдөр тутмын амьдралд тодотгож өгдөг. Дэлхийн хаана ч явсан ихэмсэг, бие даасан дүр төрхөө огт алдахгүй байхад бүсгүйчүүдэд тусалдаг байна. 2013 онд гарсан энэхүү брэнд 2014 оны гуравдугаар сард анхны намар өвлийн загвараа гаргаж байжээ. Бид та бүхэнд кимоно моодонд орж байгаа зун “Yavuu” брэндийн загвараас сонирхуулж байна. Сонирхуулахад, дизайнер нь өөрөө брэндээ сурталчлан загвар өмсөгч болох нь олонтаа. Брэндийг үндэслэгч, урлагч Б.Явууцагаан эх орондоо наадмын гоёлоо ингэж тодорхойлсон нь хотын гангачуулын анхаарлыг ихэд татсан.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: facebook/yavuu79
Сэтгэгдэл (5)