Өндөр өсөлттэй компаний 7 шинж
2016/10/18

1. Хэрэглэгчийн онцгой үнэ цэнэ бий болгож, сахин хадгалдаг.

Өндөр өсөлттэй компаниуд хэрэглэгчдэд мэдрэгдэхүйц, “онцгой” үнэ цэнэ, дээд зэрэглэлийн үр ашиг санал болгодог.

2. Зах зээлийн өндөр өсөлттэй сегментэд ажилладаг.

Өндөр өсөлттэй компаниуд том зах зээл доторх өсөлт өндөртэй зах зээлийг зорилтот зах зээлээ болгодог.

3. Хэрэглэгчдийн орлогын өсөлтийг бүхэлд нь ашигладаг.

Үнэнч хэрэглэгчдээ борлуулалтын албаныхаа нэг хэсэг болгож, өсөлтийнхөө зөвлөх болго. Тэд нэг хэрэглэгчид оногдох орлогын өсөлтийг нэмэгдүүлнэ.

4. Шинэ зах зээлд орохын тулд түншлэл тогтоодог.

Портфолионыхоо цоорхойг /portfolio gap/ нөхөх, ханган нийлүүлэлтийн сүлжээгээ бэхжүүлэх, шинэ зах зээлд нэвтрэхийн тулд хож/хож түншлэл тогтоодог.

5. Хөрөнгийн өгөөжийг гарамгай удирддаг.

Өсөлт өндөртэй компаниуд бэлэн мөнгөний урсгал үргэлж эерэг байж, урт хугацааны өр төлбөрөө маш бага байлгадаг.

6. Удирдлагын баг нь дотогш болон гадагш чиглэсэн удирдлагыг хэрэгжүүлдэг.

Өсөлт өндөртэй компаниудын удирдлага нь дотогш болон гадагш чиглэсэн удирдлагын аль алийг хэрэгжүүлдэг. Зарим нь гадагш буюу хэрэглэгчид, түншүүд, нийгэм рүү хандаж ажилладаг бол зарим нь дотогш буюу үйл ажиллагаа, үйлдвэрлэлдээ төвлөрдөг. Байгууллага даяар гадагш болон дотогш чиглэсэн удирдлагыг хэрэглэдэг.

7. Захирлуудын зөвлөл нь мэргэжилтнүүдээс бүрддэг.

Өндөр өсөлттэй компаний захирлуудын зөвлөлд /ТУЗ/ хөрөнгө оруулагчид, гүйцэтгэх удирдлагууд байхаас гадна хэрэглэгчид, стратегийн түнш, тухайн компаниас том компанийг өсөлтөд хүргэж байсан гүйцэтгэх захирал зэрэг хүмүүс багтдаг.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин