МХЕГ-ын дарга асан Д.Батмөнх хоёр хоногийн өмнө авто машины осолд орж амь насаа алджээ. Тэрээр Хятад улсад найзын хамт зорчиж ирээд Замын-Үүдээс Улаанбаатар луу Prius маркын автомашинаар зорчиж яваад осолдсон байна. Түүнтэй хамт явж байсан найз нь мөн амиа алджээ.

Талийгаач Д.Батмөнхийн тухайд МХЕГ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад 2014 оны нэгдүгээр сард тус газрынхаа даргаар томилогдож байв. Дээрх албан тушаалд тэрбээр жил гаруй хугацаанд ажиллаад 2015 оны хоёрдугаар сард өөрийн хүсэлтээр ажлаа өгч байсан юм.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
Сэтгэгдэл байхгүй байна