Архангай аймаг Хануйн гүүрнээс Завхан аймаг Нөмрөг сум хүртэл Замын гадаргуу мөсөн бүрхүүл тогтсон, хальтиргаа гулгаа ихтэй байгаа тул Архангай, Завхан, Увс чиглэлд тээвэрлэлт хийж буй Жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж анхаарал болгоомжтой зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс зөвлөж байна!!!
Хойд чиглэлд Дархан, Орхоны замд үзэгдэх орчин хязгаарлагдсан, замын нөхцөл хүндэрснээс Дархан-Уул аймгийн Засаг дарга, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын шийдвэрээр тээврийн хэрэгслийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Шаардлагагүй бол Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан аймгийн чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна!!!

Автотээврийн Үндэсний Төв
Сэтгэгдэл байхгүй байна