Орцонд 74 настай эмээг дээрэмдсэн 3 этгээдэд ял оноолоо
2016/10/17

Өнгөрсөн нэгдүгээр сард гарсан Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд өндөр настай эмээг дээрэмдэж, улмаар шатаар чирч биед нь хүнд гэмтэл учруулсан хэргийн шүүх хурал өнгөрсөн долдугаар сард Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.

Шүүх хурлаар хэргийг үйлдсэн 1990 онд төрсөн Дорнод аймгийн харьяат А.Мөнх-Эрдэнэд 5 жил, Увс аймгийн харьяат Л.Амаржаргалд 6 жил, 1995 онд төрсөн Увс аймгийн харьяат А.Баатарт 5 жилийн ял тус өгсөн юм. Тэгвэл тэд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд Давж заалдах шатны шүүхээс анхны шатны шүүхэд буцаасан юм. 

Харин энэ сарын 10-нд анхан шатны шүүх хэргийг хэлэлцэх байсан ч прокурор, өмгөөлөгчийн шүүх хурал давхардсан тул  өнөөдрийг болтол хойшлоод байсан. Тэгвэл өнөөдөр шүүхээс тэдэнд ял оноолоо.

Тодруулбал, А.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт 5.1 жилийн ял оноож, харин Л.Амаржаргалд 6 жилийн ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийдвэрлэв.

Д.Ундрах

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин