Б.Ханбаатарт 9 жилийн чанга дэглэмтэй ял оноов
2016/10/17

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатарт холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцлээ. 

Шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Б.Ханбаатарт анхан  болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 125-р зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 9 жил хорих ял оногдуулж, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр үлдээв. Б.Ханбаатарын хувьд Баянчандмань сумын МАН-ын дэд даргаар ажиллаж байсан нэгэн юм. 

Хэргийг тодруулбал,

Баянчандмань сумын Засаг даргын тамгын газарт малын эмч хийдэг Б гэх 26 настай бүсгүйг хуралд сууж байх үед нь Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар дуудсан байдаг. Тухайн үед малын гоц халдварт өвчин гарсан гэх нэрийдлээр бүсгүйг хуурч, айлын унага тамганы найранд аваачсан хэмээн эх сурвалжууд мэдээлсэн. Улмаар архидан согтуурч, Засаг даргын орлогч Б.Ханбаатар бүсгүйг машинаар авч явснаар энэ хэрэг манджээ. Хэргийн газарт албаныхныг очиход Б.Ханбаатар согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байдалтай машин дотроо байсан бол хохирогч бүсгүй их хэмжээний цус алдаж, зодуулсан байдалтай машины гадна ухаан алдсан байжээ. Улмаар хохирогчийг эмнэлэгт аваачихад бэлэг эрхтэн рүү төмрөн зүйл чихэж зэрлэгээр хүчирхийлэхийн зэрэгцээ, зодож танхайрсан байсныг эх сурвалжууд тухайн үед мэдээлж байсан билээ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (6)

  • болд
    Арчаагүй хүний сүг өөрийнх нь өгзөгрүү төмөр чихэх хэрэгтэй
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • ardin nam
    ardiin namin huuhduud buruu yumnii eh bhima
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • Irgen
    Muu svg novshiig ter shorond n bandi bolgood alaad haychaasai
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • irgen
    Arai l zuulun bna da nasasr ni horih heregti erhtniig ni tairch hayah heregtei muu novshiig
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • hannnn
    Arga zalit nuhur argalaad l garaad irne dee en shorond orohgyi bh uuu
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • zochin
    hanbaatart har armi surgaad uguh bailguidee
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
Сонин хачин