Монгол Улсын иргэн хар тамхины хэргээр саатуулагдлаа
2016/10/17

Монгол Улсын иргэн Н хар тамхи хэрэглэсэн хэрэгт сэжиглэгдэн аравдугаар сарын 13-ны өдөр  Эрээн хотын цагдаагийн газарт саатуулагджээ.

Түүнийг “БНХАУ-ын Нийгмийн хэв журмыг сахин хамгаалах” тухай хуулийн 72-р зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн 15 хоногийн хугацаатай албадан саатуулжээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан Эрээн дэх Консулын газар иргэнийхээ эрхийг хамгаалах чиглэлээр БНХАУ-ын Цагдаагийн газартай хамтран ажиллаж байна. 

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин