“Центрпойнт”: У.Баатаржавт холбогдох хэрэгсэхгүй болсон хэргүүдийг шүүхээр дахин дэнсэлнэ
2016/10/17

“Центрпойнт”-ийн хэрэг гэхээр л Сэлэнгийн гэх У.Баатаржав, түүний дүү У.Болд нарын тухай зурвас хийгээд л ороод ирж байгаа биз. Арга ч үгүй биз дээ. Тухайн үед нийгэмд шуугиан тарьж одоо ч ул мөр нь арилаагүй, харин ч тодорсоор байгаа эл асуудлыг хэн мартах билээ.

Тэгвэл эл хэрэгт нэгэн үе татагдаж шүүх цагдаад шалгагдаж явсан нэр бүхий нөхөд дахин хуулийн байгууллагаар шалгагдаж эхлээд байгаа гэх мэдээлэл байна. Тодруулбал, Сэлэнгийн тодотголтой У.Баатаржавт холбогдох хэргийг Төваймгийн шүүхээр тун удахгүй хэлэлцэх нь ээ.

ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ

У.Баатаржав нь ямарваа хэрэг төвөгт холбогдохоороо төвөггүйхэн мултарчихдаг. Тэр ч утгаараа шүүхээр таслан сэргийлэх арга хэмжээ бараг л авхуулдаггүй зартай эр. Энэ нь хуулийн байгууллагынхан төдийгүй хэргийг гэрчлэх гэрчүүдийн амыг ямар нэгэн байдлаар тагалдагтай нь холбоотой гэх.

Тэгвэл хэрэг хуучирдаггүй гэгчээр түүний өнгөрсөн удаагийн хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгаж эхэлсэн нь энэ. 

Тиймээс энэ удаагийн хэрэг нь үнэн мөнөөр шийдэгдэх нь үү, дахин хэрэгсэхгүй болгох тактик явагдах нь уу гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байна. Бидний зүгээс ч хэргийн эргэн тойрноос ээлжит мэдээ мэдээллийг хүргэх болно.

Зөвхөн У.Баатаржавтай холбогдох хавтас хэргүүдийг сөхвөл,

-2013 онд Улаанбаатар төмөр замын авто зогсоолын газрыг хуурамч бичиг баримт бүрдүүлэн эрх бүхий этгээдүүдийг айлган сүрдүүлэх замаар өөрийн болгосон нь илэрч, хэрэг үүсгэн шалгасан боловч хэрэгсэхгүй болгосон.

-Амралтын газар архидан согтуурсан үедээ жолоо барьж иргэдийг дайрахыг оролдож, айлган сүрдүүлсэн. Гэвч гэрчүүдийг айлган сүрдүүлж мэдүүлгийг нь өөрчлүүлсэн. Мөн л хэрэг хэрэгсэхгүй болсон.

Энэ мэт хэрэгсэхгүй болсон түүний хэргийн ийн дахин шүүхээр дэнслэгдэх нь.

Хэргийн дэлгэрэнгүйг тун удахгүй эргэн мэдээлнэ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин