Энэ амралтын өдрүүдэд ГССҮТ нэлээн ачаалалтай ажиллажээ. Хөдөлмөр аюулгүй байдлаа хангаж ажлаагүйгээс үүдэлтэй осол гэмтэл, хүүхэд түлэгдсэн дуудлага цөөнгүй ирсэн байна.
БЗД-ийн 10-р хороо ”Гэмтсэн ухаангүй хүн байна” гэсэн мэдээллийг 10-р сарын 15-нд авч шалгахад: “...” ХХК-ний туслах ажилчин СХД-23 хороонд суух Ч /эр.50н/ нь үйлдвэрийн өрөөний дулаан сэлгэх моторт хувцас нь ороогдож хүнд гэмтэл авсан хэргийг БЗДЦХ-3 шалгаж байна.
БГД-ийн 7-р хороо “ГССҮТөвд гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 10-р сарын 16-нд авч шалгахад: БНД-5 хороонд суух Э /эр.47н/ нь 10-р сарын 14-нд Хэнтий аймаг Цэнхэрмандал сумын 1-р багийн нутагт мотоцикль жолоодож яваад онхолдож гэмтэн, тус төвийн Гавал тархины тасагт хэвтэн эмчлэгдэж байгааг БГДЦХ-2 шалгаж байна.
БГД-ийн 7-р хороо “ГССҮТөвд гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 10-р сарын 16-нд шалгахад: Өвөрхангай аймаг Уянга сумын 6-р багт суух Э /эм.6н/ нь 10-р сарын 14-нд 18:00 цагийн үед гэртээ халуун тогоотой хоолонд унаж, баруун суга, цээж, бөгсөн биеэрээ түлэгдэж, тус төвийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлэгдэж байгааг БГДЦХ-2 шалгаж байна.
Анхаарал сэрэмжлүүлэг хэзээ ч илүүдэхгүй.
Сэтгэгдэл байхгүй байна