Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр энэ сарын 19-нд тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргажээ.
Захирамжид 2016 оны аравдугаар сарын 19-ний өдөр нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй байхыг нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газарт, соёл урлаг, үзвэр, спортын арга хэмжээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг нийслэлийн Соёл, урлагийн газарт тус тус даалгасан байна.
Мөн сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2016 оны аравдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо.
Сэтгэгдэл байхгүй байна