Булган аймгийн Хангал сумын харьяат, Улсын заан С.Гүржав, түүний хүү улсын начин Г.Эрдэнэбат нарын нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн 10-р сарын ээлжит барилдаанд Булган аймгийн Могод сумын харьяат, Модун хан группийн бөх, аймгийн хурц арслан Ө.Сүхбат 8 даван түрүүллээ. Баянхонгор аймгийн Баянбогд сумын харьяат, Хангарьд спорт хороо, Их богд дэвжээний бөх аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү үзүүрлэв. Сүхбат Эрдэнэхүүг давхар шуудагнаас шахаж татангуутаа хашиж мордоод давлаа. Их шөвөгт аймгийн хурц арслан Н.Золбоо, аймгийн арслан М.Бадарч нар шалгарав. Эрдэнэхүү хурц Бадарчийг амласан бөгөөд давхар шуудагнаас ганцхан мушгиад л дороо хийчихэв. Харин а.х.а Золбоо Сүхбат нар тунаж, Золбоо давхар шуудагнаас мөргөөд түрээд хөөхөд нь Сүхбат дагуулж мушгиад бас л янзтай давна лээ.
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын харьяат, улсын начин Г.Эрдэнэбат агсны гэргий Цэцэгмаа хүүгийн хамтаар “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг Булган аймгийн шинэ арслан Г.Ганбаатар, “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг Сэлэнгэ аймгийн начин Б.Баатарболд нарт гардуулав.
Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Л.Сосорбарам, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан М.Өсөхбаяр, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу нарын бөхчүүд индэрт тухалж барилдааныг үзэж сонирхсон агаад тэдэнд Гүржав зааны үр хүүхэд, ач зээ нараас хүндэтгэл үзүүлж байлаа.
Энэ өдрийн онцлох бөх Хөвсгөлийн Цагаан-Уулын аймгийн шинэхэн начин Га.Бат-Эрдэнэ байлаа. Тэрээр нэгд а.н Э.Лхамхүүг, хоёрт а.а Б.Батзоригийг, гуравт а.а О.Хангайг, дөрөвт а.х.а Б.Номиндалайг, тавд а.х.а Ш.Мөнгөнбаатарыг тус тус давж, зургаад а.х.а Б.Эрдэнхүүд амлуулан өвдөг шороодсон юм.
Гурвын даваа
1. Б.Номиндалай а.х.а–А.Анхбаяр а.н
2. Ш.Мөнгөнбаатар а.х.а–Г.Чойжамц а.н
3. Б.Эрдэнэхүү а.х.а–О.Мөнх-Эрдэнэ а.н
4. Н.Золбоо а.х.а–М.Улаанхүү с.з
5. Д.Тангад а.х.а–Т.Түвшинтулга а.х
6. Б.Мижидсүрэн а.х.а–Г.Анхбаяр а.х
7. Ө.Сүхбат а.х.а–Л.Балдорж а.н
8. М.Бадарч а.а–Г.Эрдэнбилэг а.х
9. Б.Серик а.а–Х.Наранбаяр а.з
10. О.Хангай а.а –Г.Бат-Эрдэнэ а.н
11. Б.Тайван а.а –Л.Батсайхан а.з
12. Д.Амаржаргал а.а–Б.Бадамдорж а.х
13. Б.Хадбаатар а.а –Ш.Отгонтөгс а.а
14. Б.Хишигбаатар а.а–Ж.Дагва-Очир а.з
15. Т.Бэгзсүрэн а.а–Б.Даваа-Очир а.а
16. П.Мөнхбат а.а –Б.Баатарболд а.н
17. Н.Мустафа а.а –Ж.Бямбадонид а.н
18. Ш.Пүрэвгарьд а.а–Э.Сумъяабат а.н
19. П.Батсүх а.а–Л.Энхсаруул а.н
20. Х.Батбаяр а.а–Ч.Эрдэнэсайхан а.х
21. А.Хосбаяр а.а–Т.Дүүрэнсаран а.х
22. Ю.Пүрэвжаргал а.а –Б.Даваадорж а.н.н
23. Ц.Сандагдорж а.а–Ц.Ганбат а.х
24. У.Береке а.а –М.Даваасүрэн а.з
25. Т.Ядамсүрэн а.а–О.Түмэн а.з
26. Т.Сайханжаргал а.а –М.Бямбадорж а.з
27. Г.Ганбаатар а.а –Б.Баянмөнх а.а
28. Д.Цэрэнтогтох ц.а–Г.Жамбалдорж а.н.н
29. Э.Ууганбаяр а.а –Б.Доржсүрэн а.х
30. П.Эрхэмжаргал а.а–Э.Мөнхбаатар с.з
31. Н.Хүрэлсүх а.х –П.Өсөхбаатар а.х
32. М.Бэлгүтэй а.н.н–Б.Батдорж а.н.н
Дөрвийн даваа
1. Б.Номиндалай а.х.а –Га.Бат-Эрдэнэ а.н
2. Ш.Мөнгөнбаатар а.х.а–Ж.Бямбадонид а.н
3. Б.Эрдэнэхүү а.х.а–Б.Баатарболд а.н
4. Н.Золбоо а.х.а–М.Бэлгүтэй а.н.н
5. Д.Тангад а.х.а–Б.Даваадорж а.н.н
6. Б.Мижидсүрэн а.х.а–П.Өсөхбаатар а.х
7. Ө.Сүхбат а.х.а–М.Бямбадорж а.з
8. М.Бадарч а.а–Л.Батсайхан а.з
9. Б.Серик а.а–П.Эрхэмжаргал а.а
10. Д.Амаржаргал а.а –Э.Ууганбаяр а.а
11. Б.Хадбаатар а.а –Д.Цэрэнтогтох ц.а
12. Б.Хишигбаатар а.а –Г.Ганбаатар а.а
13. Т.Бэгзсүрэн а.а –Т.Ядамсүрэн а.а
14. Ш.Пүрэвгарьд а.а–У.Береке а.а
15. П.Батсүх а.а –Ц.Сандагдорж а.а
16. Х.Батбаяр а.а–А.Хосбаяр а.а
Тавын даваа
1. Ш.Мөнгөнбаатар а.х.а –Га.Бат-Эрдэнэ а.н
2. Б.Эрдэнэхүү а.х.а–Д.Тангад а.х.а
3. Н.Золбоо а.х.а–А.Хосбаяр а.а
4. Б.Мижидсүрэн а.х.а –Д.Цэрэнтогтох ц.а
5. Ө.Сүхбат а.х.а–Г.Ганбаатар а.а
6. М.Бадарч а.а–Т.Ядамсүрэн а.а
7. Б.Серик а.а–Э.Ууганбаяр а.а
8. Ш.Пүрэвгарьд а.а –Ц.Сандагдорж а.а
Зургаагийн даваа
1. Б.Эрдэнэхүү а.х.а–Га.Бат-Эрдэнэ а.н
2. Н.Золбоо а.х.а–Б.Серик а.а
3. Ө.Сүхбат а.х.а–Ц.Сандагдорж а.а
4. М.Бадарч а.а–Д.Цэрэнтогтох ц.а
Долоогийндаваа
1. Б.Эрдэнэхүү а.х.а–М.Бадарч а.а
2. Н.Золбоо а.х.а–Ө.Сүхбат а.х.а
Наймын даваа
1.Б.Эрдэнэхүү а.х.а –Ө.Сүхбат а.х.а
/үзүүрлэсэн/ /түрүүлсэн/
undesniibukh.mn
Сэтгэгдэл байхгүй байна