Бусдын амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэжээ
2016/10/15

Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн Т-нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Г-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний цээж, чих, гуян тус газар хутгалж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд тус аймгийн прокурорын газраас 2016 оны 09 сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Дорноговь аймаг дахьСум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 10 сарын 11-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-д 10 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин