Арван сартай хүүхэд зодсон цэцэрлэгийн тогоочид 1.6 жил хорих ял оноолоо
2016/10/15

Дундговь аймгийн Сайнцагаан суманд байрлах "Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгт хүмүүжиж байсан 10 сартай С-г тус цэцэрлэгт тогооч ажилтай О-нь "хоолоо идсэнгүй" гэх шалтгаанаар хүч хэрэглэн зодож танхайрсан хэрэгт тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд шилжүүлсэн байна.

Сум дундын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр буцаасныг прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн ба давж заалдах шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхээс энэ сарын 11-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (3)

  • зочин
    зүгээр ажлаа хийгээд суухгүй эгчээрээ түрүү бариад хүний хүүхэд зодоод одоо яая гэхэв хүртэх ёстой ял зэмийг нь хүртээх хэрэгтэй.Дарга даамал хийдэг хүмүүсийн ах дүү нар ажилд ороод их одоордог ингэж л байх хэрэгтэй.Түрүүний бөөснүүд толгой дээр гарвал хөгжихгүй ш дээ...
    2016 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин
    маш зөв Сайн арга хэмжээ авах хэрэгтэй Дэндүү зэрлэг амьтан Хүний нялх үр зодоод ямар зэвүүн мэдрэл вэ
    2016 оны 10 сарын 16 | Хариулах
  • Zochin
    Huurhii nyalkh amitan ene muu zerlegees bolood bukh nasaaraa berrtsen uym bish bga???!!! Emnelgiin dughelt garsan uym bolov u? Huuhdiig maani nariin mergejliin emchiin shinjilgeend oruulsan bolov u? Nuruu nugasnii gemtel hojuu ilerdeg gedeg uym bnlei shu!! Er n turuus sanhuujuuleed bukh tsetserleg, yasliudiig buten camerjuulh heregtei bga uym daa.
    2016 оны 10 сарын 15 | Хариулах
Сонин хачин