Их хэмжээний үнэт эдлэл хулгайлсан этгээдийг шуурхай илрүүллээ
2016/10/14

БГД-ийн 20-р хороо “10-р сарын 12-ноос 13-нд шилжэх шөнө “Хархорин худалдааны төв”-ийн 1-р давхарт байрлах алт мөнгөн эдлэлийн тасагт хулгайч орж эд зүйл алдагдсан байна” гэсэн мэдээллийг авч цагдаагийн алба хаагчид шалгажээ.

Улмаар төвд үйл ажиллагаа явуулдаг  4ш лангууны цоожийг эвдэж монетон ээмэг, бөгж, монетон гинж, шүрэн бугуйвч, мөнгөн бугуйвч зэрэг их хэмжээний эд зүйл алдагдсан хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж БГД-ийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлаж илрүүлжээ. Хэргийг БГД-ийн 4-р хороонд оршин суух 24 настай эрэгтэй Б гэгч нь бусадтай бүлэглэн үйлдсэн хэргийг БГДЦХ-2 эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Д.Дуулим

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин