Ирээдүйн мэргэжилтэнд 2 ур чадвар хэрэгтэй
2016/10/14

Дэлхийн эдийн засгийн форумын ирээдүйн ажлын байрны судалгаагаар 2020 он гэхэд 5 сая ажлын байр цомхотгогдох ажээ. Хиймэл оюун ухаан, робот, нанотехнологи, нийгэм эдийн засгийн бусад хүчин зүйлүүд хүний үйл ажиллагааг орлох гэнэ.

Сайн мэдээ нь технологийн шинэчлэлтийг дагаад 2 сая 500 мянган ажлын байр шинээр бий болох ба эдгээрт өрсөлдөх шаардлагатай ур чадварыг эзэмших хэрэгтэй болоод байна. Голчлон математик, архитектур, компьютер, инженерийн салбарууд оржээ.

Салбар бүрийн удирдлага, ажилчдад уг хямралаас зайлсхийхийн тулд ур чадварт дахин дахин суралцахыг уриалж байна.

“Өнөөгийн хамгийн зорилтот, нэн тэргүүний арга хэмжээ бол ирээдүйд баталгаат ур чадвартай ажиллах хүчинг бий болгох, ажилгүйдэл, тэгш бус байдлыг нэмэгдлийг даван туулах, хэрэглэгчдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх юм” хэмээн Дэлхийн Эдийн Засгийн Форумын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Клаус Шваб (Klaus Schwab) хэлжээ.

Шинэ эдийн засгийн, шинэ ур чадвар

Тэгэхээр ямар ур чадвар ажилчдын үнэ цэнийг нэмэгдүүлэх вэ? Бидний зарим нь сургуульд суухгүйгээр ур чадвараа хөгжүүлж өндөр тувшинд үнэлэгдэх ёстой гэхэд гайхаж магадгүй.

Харвардын Их сургуулийн боловсрол, эдийн засгийн профессор Дэвид Деминг хувь тогтоох, хэлэлцэх гэх мэт зөөлөн ур чадварууд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Тэрээр орчин үеийн ажлын байранд хүн бүр хамтын ажиллагаа, бусдыг ойлгох зэрэг нийгмийн ур чадварт суралцах шаардлагатай гэжээ.

Деминг ажил олгогчдод шаардлагатай өөрчлөлт, ойрын ирээдүйн ажлын байрны зах зээлд шаардагдах гол ур чадваруудыг тодорхойлсон. Эдгээр зөөлөн ур чадваруудаас гадна математикийн мэдлэг асар өндрөөр үнэлэгдэнэ.

Цор ганц ур чадварыг шаарддаг ажлын байр буурна.

Дээрх графикаар сүүлийн жилүүдэд зөвхөн математикийн ур чадвар шаардагддаг ажлууд автоматчлагдсан гэдэг нь харагдаж байна. Банкны теллер, статистикийн туслахууд үлдэж чаджээ. Ажилчдын хамгийн том боломж бол нийгмийн ур чадварт суралцах юм.

Ирээдүйн эдийн засгийн мэдлэгт суурилсан, математик, нийгмийн ур чадваруудыг хослуулсан ажилчид гайхалтай ашигтай боломжийг атгаж чадна.

Ур чадвар, боловсролд дахин анхаарал хандуулах

Демингийн хэлснээр бид бүгдийн өмнө тулгараад байгаа сорилт бол ажилчдад ирээдүйн ажлын байранд өрсөлдөх зөөлөн ур чадвар бий эсэхт анхаарч, компьютерийн шинжлэх ухаан, математик зэрэг техникийн ур чадварыг нэмэлтээр заах юм.

Эх сурвалж: weforum.org

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин