”Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл”-ийн автобусны жолооч хүний аминд хүрчээ
2016/10/14

Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 359 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 274 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 4 бүртгэгдэж 2 хүний амь нас хохирч, 4 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 0.  Зам тээврийн осолд сургуулийн насны 0 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 80 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 19-р байрны урд замд “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч А нь явган зорчигч 57 настай эмэгтэй О-г мөргөж, хохирогч  ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан байна. 

Мөн  ХУД-ийн нутаг Наадамчдын гудамж, Цагдаагийн 2-р хэлтсийн урд замд T.Alphard  маркийн авто машины жолооч З нь хэн болох нь тодорхойгүй 60 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироожээ.

Д.Дуулим 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин