БГД-ийн 6-р хороо “10-р хорооллын хойд далан дээр дээрэмдүүллээ” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгчээ. Дууллагаар цагдаагийн алба хаагчид очиж шалгахад, БГД-ийн 6-р хороонд оршин суух 16 настай эрэгтэй Б-гийн “I Phone-5” гар утсыг БГД-ийн 5-р хороонд суух 14 настай эрэгтэй Б гэгч бусадтай бүлэглэн зодож дээрэмдсэн байжээ. Хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн БГДЦХ-2 шалгаж байна.
Энэ мэт насанд хүрээгүй хүүхдэдээ анхаарал хандуулаагүйгээс үүдэлтэй гэмт хэрэгт холбогдох тохиолдол гарсаар байна. Тиймээс эцэг, эх асран хамгаалагчид та бүхэн өсвөр насны болон бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна