“Цаст консракшн”-аас хариуцлага шаардаж байна
2016/10/13

Нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын мэс заслын өрөөний тааз энэ сарын 5-ны өдөр нурсан талаар эмнэлгийн удирдлагууд мэдээлэл хийсэн юм. Эмнэлгийн өргөтгөлийн хэсгийг 2013 оны хоёрдугаар сарын 28-нд Улсын комисс хүлээн авсан бөгөөд  эмнэлэгийнхэн тохижилтын ажил хийгээд тухайн оны зургаадугаар сарын 18-ны өдрөөс иргэдэд үйлчилж эхэлсэн байдаг. Барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Цаст консракшн” компани ажилласан тул эмнэлгийн удирдлагууд хариуцлагыг тус компанитай холбон үзэж байгаагаа эхнээсээ хэлсэн.

Тэгвэл тааз нурснаас хойш 8 өдөр өнгөрч байгаа бөгөөд Өргөө амаржих газарт мэс засал хийгдэх боломжгүй болсон талаар эмнэлгийн зүгээс мэдэгдсээр байгаа юм.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин