Мотоцикль жолоодож яваад онхолдсон иргэн эмчлэгдэж байгаад нас барав
2016/10/13

Сүүлийн үед орон нутгийн замд хурд хэтрүүлж яваад осолдож амиа алдах, бэртэж гэмтэх хэрэг буурахгүй байна. Түүнээс гадна улсын дугааргүй мотоцикль жолоодож яваад онхолдож нас барах харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.

Тухайлбал, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Х эр.25н/ нь хоёр хоногийн өмнө сумынхаа баруун талд марк, улсын дугаар тодорхойгүй мотоцикль жолоодож яваад онхолдож гэмтэн, тус сумын эмнэлэгт эмчлэгдэж байгаад нас барсан байна. Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сум 6-р багт Чингис хаалганы зам дээр Дорнод аймаг Хэрлэн сумын 10-р багт оршин суух А /эр.32н/ нь “Istana” автомашин жолоодож явахдаа Хэнтий аймаг Мөрөн сумын харьяат 41 настай эрэгтэй Ч-ийг дайрч, амь насыг нь хохироосон” хэргийг шалгаж байна.

Д.Ундрах 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин