Татварын албаны дарга мөрийтэй тоглож байгаад баригдсан уу
2016/10/13

Энэ сарын 9-10-нд шилжих шөнө мөрийтэй тоглож байсан 10 хүн рүү зэвсэглэсэн этгээдүүд дайрч, дээрэмдсэн хэрэг гарсан билээ. Цагдаагийнхан шуурхай ажиллаж, дээрэм хийсэн хоёр этгээдийг баривчилж, бусдыг нь эрэн сурвалжилж байгаа. Мөн хэргийн үеэр алдагдсан их хэмжээний мөнгө болон зэвсгийг хайж байгаа ажээ. Тэгвэл мөрийтэй тоглож байгаад дээрэмдүүлсэн хүмүүсийн дунд нийслэлийн Татварын албанд өндөр албан тушаал хашиж байсан нэгэн эрхэм байгааг эх сурвалж онцолж байна. Мөн тэрбээр хамгийн их хохирлыг амссан гэнэ.

Хэргийн газраас нэг кг орчим алт болон их хэмжээний мөнгө алдагдсан гэх ба дээрэмдүүлсэн эд зүйлс нь нэг тэрбум орчим төгрөгийн эд зүйлс байсан гэх мэдээлэл байна.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (3)

  • zochin
    ard tumnii munguurl togloj baijdee
    2016 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин
    зовлогоо зулгааж олоогүй мөнгө болохоор тоглож байгаа юм байна л даа.
    2016 оны 10 сарын 13 | Хариулах
  • 666
    Дээрэмдсэн нөхдийг шагнаж урамшуулаад, муруутай тоглож байсан дээрэмдүүлсэн нөхдүүдийг буудаж хороовол үнэнд нийцнэ.
    2016 оны 10 сарын 13 | Хариулах
Сонин хачин