Мэс ашиглаж дээрэм хийсэн нөхдийн дөрвийг нь хайсаар байна
2016/10/11

Галт зэвсэг, хүйтэн мэсээр сүрдүүлж, арав гаруй хүний биед халдсан бүлэг этгээдүүдийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилсаар байна.

Аравдугаар сарын 9-10-нд шилжих шөнө энэ хэрэг гарсан бөгөөд эрэн сурвалжлагдаж буй зургаан хүн нийтийн орон сууцанд хамт нэг дор байсан арван хүнийг хутгалж, 40 сая төгрөг болон бусад эд зүйлсийг нь дээрэмдсэн гэх мэдээллийг албаны эх сурвалжууд өгч байгаа. Саатуулагдан шалгагдаж буй сэжигтэн А, Б нарыг Эрүүгийн хуулийн 147.3 дугаар зүйл ангиар  эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

Сэжигтэн А нь жилийн өмнө өршөөлөөр суллагдсан аж. Харин сэжигтэн Б нь Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл ангиар буюу  “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуусан” гэсэн заалтаар буруутгагдан, хэрэг нь шүүхийн шатанд хэлэлцэгдэж байх явцад дахин эрүүгийн гэмт хэрэг үйлджээ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин