Арц асаах гэж байгаад Богд ууланд гал алджээ
2016/10/11

ХУД-ийн 11-р хороо "Богд ууланд гал гарч байна" гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр иржээ. Дуудлагын дагуу очиж шалгахад, БГД-ийн 17-р хороонд суух 72 настай эрэгтэй Ш гэгч нь арц асаах гэж байгаад гал алдаж 0.04 га хэмжээтэй өвс шатаасан хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүйгээс болж гал гарч байгальд болон бусдад онц их хэмжээний хохирол учруулсаар байна. Тиймээс иргэн та анхаарал сэрэмжтэй байхад илүүдэхгүй юм.

Д.Дуулим
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • mgl
    эргүү байхаа хөгшин хүн байж
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
Сонин хачин