Зогсож байсан машин мөргөж жолоочийн аминд хүрчээ
2016/10/11

Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 446 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 371 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1. Зам тээврийн осолд сургуулийн насны 2 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 69 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна. 

Хүүхэд дайрчихаад ослын газраас зугтжээ

Тухайлбал: БЗД-ийн нутаг Халдвартын эцэст амины Isuzu Swift автомашины жолооч нь явган зорчигч Х нь 9 настай, эрэгтэй Т нарын 2 хүнийг мөргөж гэмтээн ослын газрыг орхин явсан. 

СБД-ийн нутаг 11-р хороололд T.Camry автомашины жолооч нь амины T.Sprinter, H.Starex жолоочтой автомашинуудыг мөргөөд ослын газрыг орхин явсан байна.

Зогсож байсан машинтай мөргөлдөж жолооч амь насаа алдав

Орон нутагт: Дорноговь аймгийн Даланжаргалан сумын “Элдэв” багийн нутаг Даланжаргалан сумаас 35 км-т асфальтан замд H.Sonata-7 маркийн автомашины жолооч Д нь амины T.Prius маркийн Л жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 33 настай М-н амь нас хохирч, 4 хүн гэмтсэн.  

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун Сухайтын хилийн боомтоос 10 км*т асфальтан замд Northbenz маркийн автомашины жолооч М-н тээврийн хэрэгсэл зогсож байхад нь Northbenz ND4257 маркийн М жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч М-н амь нас хохирсон. 

Мөн Төв аймгийн Жаргалант сумаас зүүн тийш 5 км-т “Хоёр гозгор” гэх газар шороон замд амины M.Fuso автомашины жолооч М нь явган зорчигч А-г мөргөж амь насыг нь хохироосон байна.

Д.Дуулим
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин