Хар тамхины хэрэгт шалгуулж байхдаа дээрэм хийжээ
2016/10/10

Энэ сарын 10-ны шөнийн 00 цагийн үед “Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны ... орон сууцанд зодоон болоод байна" гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид шалгахад тус байранд хэсэг бүлэг этгээд дайран орж, зэвсэг ашиглан дээрэм хийсэн байна. Хэргийн улмаас их хэмжээний мөнгө болон бусад эд зүйлс алдагдсан байна. Тухайн үед тус байранд 10 хүн байсан аж.


 

Хэргийн мөрөөр Эрүүгийн цагдаагийн газар болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид шуурхай ажиллаж, гэмт хэргийг үйлдсэн гэх А, Б нарыг баривчилжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.3 дугаар заалтын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна. Сэжигтэн А, Б нартай хамтран гэмт хэрэг үйлдсэн гэх этгээдүүдийг илрүүлэхээр ажиллаж буй аж. Мөн хэргийн улмаас алга болсон их хэмжээний мөнгө болон эд зүйлс, хэргийг үйлдэхдээ ашигласан галт зэвсгийг хайж байгаа аж.
 
Дээрмийн хэргийг үйлдсэн гэх Б нь хар тамхины хэргээр шалгагдаж, батлан даалтад байхдаа энэ хэрэг үйлджээ. Харин нь А нь ял шийтгэл эдэлж байгаад өршөөлийн хуулиар суллагдсан юм байна.

Д.Ундрах

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин