
Гэв гэнэт өндөр өсгийтөөс бууж балерина өмссөн Ц.Намуун нэг л өөр харагдаад байх чинь. Найз залуутайгаа хөтлөлцөн гүйсээр жил тойрон болж буй тэрбээр арай бие давхар биш байгаа гэж олны нүд ээрэх аж. Хандлагыг соргог мэдэрсэн бүсгүй гэдэснийхээ урдаас цүнхээ авалгүй гүрийсээр ороод явчихлаа. Стиль имижинд дурламтгай “Киви”-чүүд өндөр өсгийтөөс хэзээ ч уйдах хүмүүс биш. Тодорхой шалтгаан байвал л юу юм гэхээс. Он удаан жил урдахаа л хийж дөлгөөн байсаар ирсэн Ц.Намуун хамтлагийн нөгөө хоёр, байнга солигддог Монгол гишүүдээ бодвол хэл ам татлаад байдаггүй. Эдний хамтлагийн охид хуримын зар ч түгээлгүй бүгд нэг нэг хүний тогоо “хадав” уу гэж халаглах харамлах хүмүүс олон байна. Ёс төртэй хадамд гарвал уг нь аятайхан л байх сан. Одоо тэгээд олны танил од бүсгүй байхын зураг төөрөг л юм уу даа.

Сэтгэгдэл (14)