Өсвөр насны хүүхэд газ үнэртэж, бага насны хүүхэд түлэгджээ
2016/10/10

Эцэг эх, асран хамгаалагчдын хайхрамж болгоомжгүй байдлаас болж өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож, харин бага насны хүүхдүүд гэмтэж бэртэх тохиолдол гарсаар байна. 

Тухайлбал өчигдөр нэг хүүхэд газр үнэртэж мансуурсан бол бага насны хүүхэд түлэгдэж гэмтсэн байна.  

Тодруулбал, БЗД-ийн 9-р хороо “Шархадны ... тоотод газ үнэртсэн хүн байна” гэсэн мэдээллийг 10-р сарын 07-нд цагдаагийн байгууллагад өгсөн байна. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, тус тоотод суух 15 настай эрэгтэй Т нь ахуйн хэрэглээний газ үнэртсэн байдалтай байжээ. Хэргийг БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.  Эд мөрийн баримтаар ахуйн хэрэглээний 2 ширхэг газ хураан авчээ.

Мөн ЧД-ийн 16-р хороо “ГССҮТөвд түлэглсэн хүүхэд түргэн тусламж /103/-аар  хүргэгдэн ирсэн байна“ гэсэн мэдээллийг 10-р сарын 08-нд авч шалгахад, ЧД-ийн 16-р хороонд суух  1.8 настай эмэгтэй У нь халуун тогоотой буцалсан усанд унаж түлэгдснийг ЧД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Д.Дуулим

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин