Галт тэрэг автомашинтай мөргөлдсөн маш ноцтой осол гарав
2016/10/10

“Орхон сум Энхтал зөрлөгийн 97-р км-т байрлах дохиололтой төмөр замын гарам дээр 10-р сарын 08-ны 13:30 цагийн үед 3603-р ачааны галт тэрэг “Hyundai Porter” автомашинтай мөргөлдсөн маш ноцтой осол гарчээ. Улмаар автомашины жолооч Дархан-Уул аймаг Орхон суманд суух 29 настай эрэгтэй Г нь нас барж, зорчигч мөн суманд суух 23 настай эрэгтэй Э гэмтсэн байна. Хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.  Харин гэмтсэн иргэний тухайд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт иргэн хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин