Өнгөрсөн долоодугаар сард шоронгоос суллагдсан “Шош” гэх хочтой этгээд өчигдөр нэгдүгээр эмнэлгийн ойролцоо байрлалтай автомат тоглоомын газарт “Ака” буу тулган дээрэм хийж хүн зодож танхайрчээ. Тус тоглоомын газар 30 гаруй хүн байсан бөгөөд түүнд хутгалуулж зодуулсан Ч, Э нар гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн талаар эх сурвалж мэдээллээ. “Ч” нь гар болон толгой орчимдоо хутганы шархтай, хөх няц болтлоо зодуулсан байжээ. Түүнчлэн “Шош” тоглоомын газраас нэг кг орчим алт, их хэмжээний мөнгө авч явсан байна. Уг хэргийг эрүүгийн цагдаагийн газар шалгаж эхэлжээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна