Солгой гартай хүмүүс илүү ухаалаг байдаг нь шинжлэх ухаанаар нотлогджээ
2016/10/08

Баруун гартай, солгой гартай хүмүүсийн аль нь илүү ухаалаг байдаг вэ? Шинжлэх ухааны судалгаагаар “энэ байдлаасаа хамаардаг” гэх бөөрөнхий хариулт гарчээ.

Гэсэн хэдий ч солгой гартай хүмүүс танин мэдэхүйн салбарт илүү амжилт олдог ажээ. Өөрөөр тэднийг “divergent thinking” буюу “өөр сэтгэлгээтэн” хэмээн нэрлэдэг ба одоо байгаа мэдээлэл дээр үндэслэн шинэ санаа гаргахдаа мэргэшсэн чадвартай байдаг гэнэ.

Сэтгэлзүйч Стэнли Корен /Stanley Coren/ 1995 оны судалгаандаа уг асуудлын тухай иш татжээ. Тэрээр гол төлөв эрэгтэй солгой гартнуудад туршилт хийсэн байна.

Нэг туршилтанд ойролцоогоор эрэгтэй, эмэгтэй нийлсэн 1000 хүн хамрагдсан ба тэднийг ихэвчлэн хамтдаа хэрэглэгдэхээргүй 2 нийтлэг объектийг нэгтгэх арга замыг олох даалгавар оноожээ. Нөгөө туршилтандаа оролцогчдыг өөр өөр ангилалд хувааж хэд хэдэн ажлыг зохион байгуулахыг даалгасан байна.

Судалгааны дүнд баруун гартай эрэгтэйчүүдээс илүүтэй солгой гартай эрэгтэйчүүдийн гүйцэтгэл сайн гарчээ. Эмэгтэйчүүдийн хувьд тийм ч их ялгаа гараагүй байна.

Түүнчлэн солгой гартнуудад энгийн мэдлэг шалгах конвержент сэтгэлгээний тест авжээ. Уг тестийн хариугаар баруун гартнуудаас илүү ухаалаг гэх хариу гарсан ба Корен үүнийг үгүйсгэх боломжтой гэж үзжээ.

Мөн Корен солгой гартнууд ихэвчлэн математикч, архитекторч, уран бүтээлчид, шатрын мэргэжилтнүүд байдаг тухай уг үр дүнгээр тайлбар өгч болох юм хэмээжээ.

Сүүлийн үеийн судалгаагаар солгой гартнууд орон зайн ур чадвар, сэтгэхүйн уян хатан байдал, ажлын санах ой дээд түвшинд хөгжсөн байдаг тухай батласаар л байгаа юм.

Эдгээр судалгааны үр дүнд солгой гартнууд илүү ухаалаг гэдгийг нотолж байгаа хэдий ч тэд танин мэдэхүйн давуу талтай гэдэг нь баттай байна. Уг давуу тал нь тэдний мэргэжлийн ур чадвар, амжилтанд нөлөөлнө.

Эх сурвалж: businessinder

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Zochin
    Yag unen. Solgoi gartiai huuhduud uhaantai bdg.
    2016 оны 10 сарын 09 | Хариулах
Сонин хачин