Нийслэлийн Хан-Уул дүүрэг, Хийморийн овоонд өнөөдөр түймэр гарчээ. Энэ тухай дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт 18:10 цагийн орчимд ирсэн байна. Дуудлагын дагуу гал унтраах 14-р анги ажиллаж байгаа бөгөөд түймрийг бүрэн унтраагаагүй байна.
Галын шалтгааныг иргэдийн болгоомжгүй үйлдэлтэй холбоотой гэж урьдчилсан байдлаар үзжээ.
Сэтгэгдэл байхгүй байна