Нэр дэвшигчдийг халз мэтгэлцээнд дуудлаа

2008 болон 2012 оны сонгуулийн явцаас харахад сонгогчид нэр дэвшигчид болон нам эвслүүдийн хийсэн ажлын тайлан, мөрийн хөтөлбөрийн талаар үнэн зөв, тэнцвэртэй мэдээлэл авахыг хүсч байгаа нь ажиглагдаж байсан. Тэгвэл энэ удаагийн сонгуульд бүх нам эвслээс нэр дэвшигчдийн тухайн дүүрэгт тавьж буй мөрийн хөтөлбөр, бодлого шийдвэрийг ямар аргаар хэрхэн шийдвэрлэж буй талаар тухайн тойрогт нэр дэвшигчидтэйгээ мэтгэлцэх боломжийг СМАРТ ТВ олгож байгаа аж. СМАРТ ТВ-ээс санаачилж буй энэхүү мэтгэлцээний нэвтрүүлэг нь 2016 оны 10-р сарын 10-аас өдөр бүр 20:00 цагаас эхлэх бөгөөд “Шууд мэтгэлцээн”-ний гол зорилго нь сонгогчдод тухайн тойрогт нэр дэвшигчийнхээ мөрийн хөтөлбөр болон зан байдал, бодлого харилцааны соёл гэх зэрэг олон талт давуу талыг нэг зэрэг харуулах аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025