Эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамжгүй байдлаас болж бяцхан хүүхдүүд гэмт хэрэг өртөх, ямарваа хэрэг зөрчлийн золиос болох тохиолдол их гардаг. Тэгвэл өчигдөр бага насны гурван хүүхэд нэг иргэний машинд ачиж явсан өвсийг шатаасан хэрэг гарчээ.
Тодруулбал, ХУД-ийн 14-р хороо “Өлзийтийн “МТ” ШТС-ын гадна автомашинд ачсан өвс шатаж байна” гэсэн мэдээллийг авч шалгахад, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат 39 настай эрэгтэй А -ийн “Dewoo” автомашинд ачиж явсан 480 боодол өвсийг ХУД-ийн 14-р хороонд суух 8 настай эрэгтэй С, 8 настай эрэгтэй А, 8 настай эрэгтэй Т нар гал тавьж шатаасан байна. Хэргийг ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна