БГД-ийн 20-р хороо “Хархорин захад хуурамч эд зүйл зараад байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн байна. Улмаар шалгалтын ажиллагааг явуулахад, ЧД-ийн 17-р хороонд суух 43 настай эмэгтэй Ц нь хуурамч мөнгөн аяга худалдаж байсныг илрүүлэн, эд мөрийн баримтаар металь бүрээстэй аягыг хураан авч БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Энэ мэт хуурамч үнэт эдлэл, эд зүйл худалдан борлуулах тохиолдол гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)