“Азийн топ модель” ээж боллоо

 “Азийн топ модель” хэмээх хүндтэй шагналыг хүртэж байсан мисс Т.Туяамаа өнөөдөр ээж болж анхны хүүхдээ өлгийдөн авсан байна. Бие давхар гэдгээ ихээхэн нууцалж байсан тэрээр гэнэт ээж болж хавь ойрынхоо хүмүүсд гэнэтийн бэлэг барьсан гэнэ шүү.

Үе насны олонд танил биш энгийн нэгэн хархүүг сонгож үерхсэн нь Төр-Энх хэмээх энэ залуу түүний хайрыг булаасан залуу. Сүүлийн үед загварын тайзнаа бүү хэл олон нийтийн газар үзэгдэж харагдахаа байсан Т.Туяамаа гэр бүлийн хамт гадаадад амьдарч байгаа бөгөөд анхны хүүхдээ Австралид өлгийдөж авсан байна. Т.Туяамаагийн хадам аав ээж галт зэвсэг буюу сумны наймаа хийдэг улс байдаг бөгөөд Орос, Монгол хоёрын хооронд ёстой жим зам гартал эл наймааг хийсэн бийлэгжүү хүмүүс байдаг гэхээс өөр мэдээлэл байдаггүй. Ямартай ч ээж болсон Азийн топ модель Т.Туяамаад аз жаргал хүсье.

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025