Хөлөндөө могойтой гишүүний эхнэр манайх!

Мэдээж хэрэг яруу найрагч хүн жирийн нэг Долгор, Дулмаад дурласан сэтгэлээ нээхгүй байх. Ямар нэг “уянга”-тай өвөрмөц бүсгүй сэтгэлийнх нь утсыг чивчиртэл татах нь гарцаагүй. “Болор цом”-ын эзэн Ж.Мөнхбат босоо хийморьтой гэгч нь УИХ-д сонгогдсон. Анхны амьдралаасаа явсан байснаа эргэн очиж хосууд шинэ хүнээ өлгийдөн авсан гэхчлэн давхар давхар баяр нэгэн онд тохиолоо. Ж.Мөнхбат ааль ялдам бүсгүй хөтлөн ард түмний өмнө алхаж явсан нь эртний явдал. Харин энэ бол түүний жинхэнэ гэргий, хүүхдүүдийн ээж. Их л даруухан муугаар хэлбэл унжгар гэмээр үлээхэд хийсэх шахам турьхан бүсгүй харагдана лээ, базарваань. Эмэгтэй хүн ер нь хад мод шиг байснаас иймэрхүү өвс, навч шиг байвал зүгээр юм уу гэж “хүчирхэг” тодотголд хүүхнүүд жиг жуг хийж байв.

Сониноос ийм бүсгүйд баймгүй эр зориг гаргасныг та харж байна. Хөлөн дээрээ шивээстэй гэргийтэй төрийн түшээ лав Ж.Мөнхбатаас өөр байхгүй гээд барьчихвал яадаг бол? Хөөрхийс нөхрүүдээ даган хөлөө холгуулан, цусаа гоожуулан гоожуулан наадам наргианы газар ирдэг л юм. Төрийн түшээгийн гэргий байж элдэв найр наадам цэнгүүн хэсэхэд энэ байтугай бэрхшээл туулна. Аа гэхдээ ийм бардам шивээстэй хөл энэ насандаа харсангүй ээ. Ямар наалддаг шивээс үү, барьж үзье гэлтэй биш. 

Эх сурвалж: www.grandnews.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (9)

  • eee
    БАЯСААГИЙН САЛТААГ ОЛОН ЖИЛ УХСАН ДАА
    2016 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин
    гишүүний хөлд могой байгаа юмүү
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • goe baina
    Monhbat chini harin Bayasaagaas goe ehnertei uym baina
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • Anu
    Za uun surtein shiwees enuuhend.bdg tsag bolchood bhd yu wee angela merkel hurtel shiweestei gdgig medku u
    2016 оны 10 сарын 08 | Хариулах
  • shivees yor surthuunii doroitol
    baruund bol shiveestei huniig ajild avahgui shuu dee.
    2016 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Goe l baina Ataarxaad yxlee yu
    2016 оны 10 сарын 08 | Хариулах
  • Zochin
    Yo yu bicheed bgaa yum be malaa.
    2016 оны 10 сарын 08 | Хариулах
  • zochin
    goe haragdaj bn. yaagaad shiveestei bj bolohgui gj
    2016 оны 10 сарын 08 | Хариулах
  • монгол
    хүний эхнэр болсон бол дагаад л явна шүү дээ.. ,.эхнэр хүний үүрэг ямар байдгийг залуу бүсгүйчүүд сайн мэдэж эр нөхөр,үр хүүхэд,гэр бүл,хамаатан саданаа хүндэтгэж ганцхан өөрийн төлөө биш бусдын төлөө амьдардаг нэр нүүр гэж байдаг гэдгийг мэдэж аваарай..
    2016 оны 10 сарын 08 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025