Загварын ертөнцийн мөнхийн сэдэв байж, мөнхийн залуу хатагтай хэмээн овоглуулж ирсэн Э.Одгэрэлийг хажуудаа эрэгтэй хүнтэй явж байгааг харж байсан хүн нэг ч байхгүй биз. Хэнтэй хаана явахаа хэнээр ч заалгахгүй мэдэх Э.Одгэрэлийн “сүүдэр” аятай явдаг мисс Мичидмаа, Туяацэцэг нар хэзээд хамт явж байдаг. Энэ удаад ч гэсэн хамтдаа.
Гэтэл гэнэт нэгэн үл таних эртэй их л дотно ярилцаж, халуухан яриа өрнүүлж байхад нь үргэлж хамт явж байдаг сүүдэрүүд нь холдсон нь хэн бүхний анхааралыг татсан юм. Хэвлэлийнхэн тойрчихсон байж байхад хээв нэг ярилцаж байгааг нь бодвол ажил хэргийн албан журмаар уулзаж байгаа найзууд аятай л харагдах тэд зураг авсаныг ч анзаараагүй биз. Хэзээ ч хаана ч эрэгтэй хүнтэй явж, ярилцаж ч байгаагүй мөнхийн залуу хатагтай энэ удаад гэнэ алдсан уу бүү мэд. Ямар ч тохиолдолд олон нийтийн газар эрэгтэй хүнтэй ярилцах нь бүү хэл ойртож ч очдоггүй тэрээр хэл амнаас айгаагүй бололтой.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (23)