СБД-ийн 9-р хороо Дөлгөөн нуурын урд замд амины Toyota Sprinter автомашины жолооч нь явган зорчигч, БГД-ийн 10-р хороонд оршин суух 37 настай эрэгтэй Н мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан хэргийг ЗЦГ-ын алба хаагчид түргэн шуурхай илрүүлэн шалгаж байна. Хэргийг СХД-ийн 4-р хороонд оршин суух Э гэгч үйлдэн хэргийн газрыг орхиж явжээ.
Хэргийн газрыг санаатайгаар орхин явбал Эрүүгийн хуулийн 216.2 Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатайгаар орхиж зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар эсвэл таван жил хүртэлх жилийн хорих ял оногдуулна.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна