Шуурхай мэдээ: Эрдэнэтийн удирдлагууд Ц.Нямдоржийн мэдээллийг үгүйсгэлээ
2016/10/05

Эрдэнэт үйлдвэртэй холбоотой цаг үеийн асуудлаар тус үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн болон Оросын талын төлөөлөгч яг одоо мэдээлэл хийж байна.

Сүүлийн үед “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой мэдээллүүд ихээр гарах болсон ч энэ бүхэнд үйлдвэрийн удирдлагын зүгээс албан ёсны хариу, тайлбар өнөөг хүртэл өгөөгүй байсан юм. Тэд "Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явж байна. Дотоод үйл ажиллагааг бүү улс төр болгооч. Энэ 38 жилийн хугацаанд 5 их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт төлсөн байдаг. Энэ бол бодитой хувь нэмэр . 

2016 оны эхний есөн сарын байдлаар өмнөө тавьсан зорилтуудаа биелүүлж ажиллаж байна.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гуайн Эрдэнэт үйлдвэрээс улсын төсөвт оруулах ёстой татвар бага байна гэсэн агуулгатай мэдээлэл хийсэнтэй холбогдуулан хариулт нэхэх болсон.

Оны эхний найман сарын байдлаар Эрдэнэт үйлдвэр улсын төсөвт 60 тэрбум, орон нутгийн төсөвт 70 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Нийтдээ 130 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн. Орон нутагтаа бид найман төрлийн татвар төлдөг. Оны эхний найман сарын байдлаар орон нутгийн төсөвт 70 тэрбум төгрөг төлчихсөн байгаа. Улсын төсөвт жилд 64 тэрбум төгрөг оруулах ёстой байдаг. Үүний 40 тэрбумыг нь 2015 онд урьдчилаад төлчихсөн байсан. Энэ онд 20 тэрбумыг төлөөд байгааг Ц.Нямдорж гишүүн андуу ойлгож бага татвар төлсөн гэж ойлгосон байх" гэлээ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин