Самар түүх гэж гараад төөрсөн иргэд олдоогүй байна
2016/10/05

Сүүлийн өдрүүдэд аймаг орон нутгаас хүмүүс ой модонд төөрч сураггүй болсон талаарх мэдээлэл цөөнгүй ирэх болжээ. Өчигдөр буюу аравдугаар сарын 4-ний 09:00 цаг орчимд Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн Бүрэнгийн нуруу гэдэг газарт  иргэн Б /44 настай, эрэгтэй/   самранд явж байгаад модон дунд төөрчээ. Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн Хантайн баруун бэлсэг гэдэг газарт иргэн Б /50 настай, эмэгтэй/  аравдугаар сарын 4-ний 18.00 цагийн орчимд жимс түүж явж байгаад сураггүй болсон байна. Тус мэдээллийн дагуу аймгийн ОБЕГ-ын ажилтан аврагч нар эрэл зохион байгуулж эхэлжээ. Одоогийн байдлаар  төөрсөн хоёр иргэн олдоогүй байгаа аж.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • mongolia
    tor zasag zov management hiij chaddag bsan bol ene humuus ingej uilee uzej yavahgui sh de.nogoo gaihuulaad bdag nisdeg tereg ongots jeep hammeruudaa daichilaach ee,bayachuud aa.mori bailaad nutsgen huuhen hair gamgui tsatsdag bj iim yed yagaad tag duugai baina ve?hunii ami sh de bayachuud aaidsen uusan zavshsan nugel chin bag ch boltugai nimgerne shuu.
    2016 оны 10 сарын 09 | Хариулах
  • Zochin
    Huurhii yadarsan humuus esen mend oldoosoi!!
    2016 оны 10 сарын 05 | Хариулах
Сонин хачин