
АЖ.Н.Сувд анх үснийхээ өнгийг өөрчлөн олны өмнө гарч ирэхэд хэн бүхэн гайхсан байдалтайгаар хүлээн авч байсан. Харин одоо бол өөр нүдээр харах болж. Гудамжинд захын нэг залуу үснийхээ өнгийг цагаан, саарал өнгөтэй болгочихсон явж байгаа энэ үед тийм ч гайхаж хүлээж аваад байхгүй. Өөрт нь зохисон гэж жигтэйхэн Н.Сувд гуай улиралаа даган үснийхээ өнгийг өөрчилчихдөг гэнэ лээ. Энэ удаад өмссөн хувцасандаа тохируулан үснийхээ өнгийг өөрчилсөн нь тун донжтой харагдаж байна.

Анх уулга алдан хүлээж авч байсан залуус өдгөө Н.Сувдын стилийг дууриан, дэгжин ганган их хотын залуусын эгнээнд нэгдэх болсон. Тэгвэл Н.Сувд ахайтан залуусыг өмссөн зүүсэнээрээ биш гэхэд үс засалтаараа байлдан дагуулсан байгаа биз. Их хотын залуусыг энэ насан дээрээ байлдан дагуулан гэдэг ч тэр бүр хүмүүсийн чадах зүйл биш л дээ. Аргагүй орчин цагийн “Мандухай цэцэн хатан” дүрээрээ шүү хэмээн залуус түүнийг даган дууриаж байна.
Эх сурвалж: www.grandnews.mn
М.Сонор
Сэтгэгдэл (37)