“УИХ-ын гишүүн Б.Батзориг Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваа, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны засаг дарга Х.Цэдэнбал нар албан тушаалаа ашиглаж, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг санаатай болон ноцтой зөрчиж олон арван иргэдийн эрх ашгийг уландаа гишгэн хохироож байгаа тул хуулийн дагуу шударгаар шалгаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой” хэмээн иргэн Б.Батдэлгэр удаа дараа холбогдох байгууллагад өргөдөл гаргасан байна. Улмаар УИХ-ын гишүүн Б.Батзоригтой уулзах санал хүсэлт тавьсан болов ч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байгаа аж. Тиймээс шударга үнэний төлөө амиа хорлоно хэмээгээд байсан тэрбээр өнөөдөр Төрийн ордны гадаа эсэргүүцлээ зарлаж, лоозон барьж зогсож байна.



Д.Дуулим
Сэтгэгдэл (5)