Гадны нөлөөтэй амиа алдсан хүний цогцос олджээ
2016/10/05

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд иргэнээс СХД-19-р хороо “Залуус-2” хороолын баруун талын жалганд нэг хүн хөдлөхгүй доош хараад хэвтээд байна гэсэн мэдээллийн дагуу СХД-ийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид үзлэг хийж хэн болох нь тогдоогдохгүй гадны нөлөөтөй нас барсан хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэн ажиллаж байна. 

Цогцос нь 160 см урттай толгойдоо 5 см орчим үстэй, 35-40 орчим насны, үсний урдаас бага зэрэг халзан, бүлцэндүү нүдтэй, дээд үүдэн 1,2-р шүд байхгүй, шүднүүд их сарзгар зайтай эрэгтэй хүний цогцос олдсон. Нас барах үедээ өмсөж явсан хувцас нь NIKE гэсэн бичилэлтэй, 39-40 размерийн цагаан өнгийн пүүз 1 хос, баруун урд халаасны дээр PROFIELD гэсэн бичигтэй цагаан цэнхэр өнгийн жийнсэн өмд, хар хүрэн өнгийн задгай энгэртэй урдаа цахилгаантай босоо захтай куртик, энгэр хэсэгтэй ADIDAS гэсэн бичиглэлтэй улбар шар өнгийн футболк, энгэр хэсэгтэй ADIDAS гэсэн бичиглэлтэй урд талын хэвлий хэсэгтэй халаастай саарал өнгийн юүдэнтэй цамц зэрэг өмсөж явсан.

Уг хэрэг дээр Монгол улсын эрүүгийн хуулийн 91.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн СХД-ийн 2-р хэлтэсийн мөрдөн байцаах тасагт шалгалтын ажиллагаа явагдаж байна. Дээрхи нас барсан хүнийг таниж мэдэх хүн СХД-ийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн 8809-4337, 8822-0033, 9994-8810, 9302-3060 дэгаарын утсанд мэдээлэл өгч хамтран ажиллана уу.  

Д.Ундрах
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин