Дорнод аймгийн Хэрлэн суманд гарсан жигшүүрт хэрэг нийгмийг цочроогоод байна. Дөнгөж насанд хүрч буй 18 настай хүү хүний эд мөнгө өгнө гэсэн амлалтанд итгэж 7-хон настай хүүхдийн аминд хүрч, 1992 оны залуухан бүсгүй захиалагч нь болчихсон сууж байна. Яахын аргагүй эмгэнэл.
Хэргийн хохирогч болох бяцхан хүүг цахилгаанд цохиулж амиа алдсан гэж анхан шатны шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан ч цагдаагийн байгууллагын чадварлаг албан хаагчид гадны нөлөө байгааг олж харсан. Улмаар мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахад гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон байдаг. Хэрэв цагдаа нар сайн ажиллаж чадаагүй бол эл хэрэг хүү цахилгаанд цохиулж амиа алдсан болоод л өнгөрөх байсан.
Одоогоор хэрэгт сэжигтнээр захиалагч эмэгтэй, захиалгаар хүүхдийн аминд хүрсэн залуу, мөн талийгаачийн аавыг цагдан хориод байна.
Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж өөрийнхөө том хүүгээс хэдхэн насны зөрүүтэй бүсгүйтэй амраг сэтгэлийн харилцаатай байсан Ц-г чухам ямар үндэслэлээр цагдан хорьсон байсан ч батлан даалтад гаргаад байгаа аж.
Харин сэжигтэн 24 настай эмэгтэй С болон захиалгыг гүйцэтгэсэн гэх 18 настай Б нарыг Эрүүгийн хуулийн 91.2.11-т заасан "Бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл" зүйл ангиар буруутгаж байгаа юм.
Тэгвэл захиалга өгсөн гэх Ц нь хамаатны дүүдээ захиалга өгөөгүй, энэ хүүхэд ямар ч холбогдолгүй, суллаж өгөөч гэх хүсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулж тавьж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)