“Хаан банк”-ны харилцагч шинэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон уу?
2016/10/05

Монгол Улсын иргэдийн банкны цахим картыг гадаад улсад хууль бусаар ашиглах шинэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн талаар Цагдаагийн Ерөнхий газраас өнгөрсөн удаад мэдээлж байсан. Одоогоор энэ төрлийн гэмт хэргийн хохирогчоор Монгол Улсын 480 иргэн бүртгэгдээд байгаа төдийгүй иргэд 120 сая төгрөгний хохирол  амсаад байгаа юм. Улмаар эл хэрэгт БНХАУ-ын хоёр иргэнийг сэжигтнээр татаад буй. Тэгвэл  хохирогчдийн тоо цаашид өсөх хандлагатай байгааг хуулийн байгууллагаас анхааруулж, сэрэмжлүүлсэн бөгөөд иргэд цахим картаа гээгдүүлж, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн банкиндаа холбогдож мэдэгдэх, дансаа хаалгах цаашлаад картаа уншуулахдаа нууц кодоо алдахгүй байх зэргээр эл гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд сэрэмжлэх хэрэгтэй гэв. 

Тэгвэл энэ төрлийн гэмт хэрэгт хамаарагдаж болзошгүй нэгэн хэрэг энэ сарын 3-нд гарсан байна.

Тодруулбал, “Хаан банк”-ны харилцагч Д.Анхбаяр гэх хүний данснаас хоёр сая төгрөг ор мөргүй алга болжээ. Ингэхдээ мөнгө харилцагчийн дансанд шилжиж ороод 40 минутын дараа зарлага хэлбрээр эргэн гарсан байжээ. Эл асуудлаар иргэн Д.Анхбаяр хуулийн байгууллагад хандаад байгаа юм байна. 

Харин “Хаан банк”-ны зүгээс “Хэн рүү, ямар утгастай гүйлгээ хэдэн цагт хийгдсэн нь мэдэгдэхгүй байна” гэдэг тайлбарыг өгөөд байгаа аж.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин