Төрсөн дүү нь ахыгаа халуун хоолруу түлхэж танхайрчээ
2016/10/04

ЧД-ийн 16-р хороо  “ГССҮТ-д түлэгдсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг  10-р сарын 03-нд  цагдаагийн байгууллагад өгсөн байна. Улмаар дуудлагын дагуу шалгалтын ажиллагааг явуулахад тус хороонд суух 48 настай эрэгтэй  Б-г төрсөн дүү болох 42 настай эрэгтэй М нь согтуурсан үедээ марган халуун тогоотой хоол руу түлхэж гэмтээсэн байна. Хэргийг ЧДЦХ-2 шалгаж байна.

Өнгөрсөн удаад эцэг эхийн хайхрамжгүй байдлаас бяцхан хүүхдүүд халуун хоол, цайнд түлэгддэг байсан бол энэ удаад архидан согтуурсан иргэд нэгнийгээ халуун хоол руу түлхэж гэмтээсэн байна.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин