СБД-ийн 20-р хороонд “10-р сарын 03-ны 08:30 цагийн орчим Сэлхийн автобусны 3-р буудалын орчим нохойд хазууллаа” гэсэн мэдээллийг авч шалгахад, СБД-ийн 20-р хороонд суух 14 настай эмэгтэй А -ийн зүүн хөлийн шилбэнээс тус хороонд суух 23 настай эрэгтэй Б-ийн “Дундад ази” үүлдрийн 2 нохой хазаж гэмтээсэн байна. Хэргийг СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэнгүй нохой, муур олширч иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байна.
Хамгийн хачирхалтай нь золбин ноход биш эзэнтэй ноход хүн рүү дайрч, хүний цусаар “хооллож" амь насанд нь хүрчээ гэсэн сэтгэл сэрдхийлгэсэн мэдээ барагтаа дуулдаж байгаагүй. Харамсалтай нь нийслэлд ийм таагүй хэрэг мэр сэр гарсаар байна. Өнгөрсөн онд гэхэд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Сайхан” нэртэй пабд үйлчлүүлэхээр орж явсан 47 настай эмэгтэйг тус газрын тэжээвэр хоёр нохой дайрч баруун хөлийнх нь шилбэ, булчин тус газарт ноцтой гэмтэл учруулсан. Мөн Чингэлтэй дүүргийн 7-р хороонд оршин суух эмэгтэй Б гэгчийн зөөлөн эд нь бүрэн зулгаагдсан буюу нохойд уруулсан шархтай нас барсан харамсалтай хэрэг гарсан бол Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд оршин суух дөрвөн настай хүү нохойд хазуулсны улмаас амиа алдсан. Тодруулбал, хүүг ойролцоо амьдардаг 44 настай Б-ийн “Дундад Ази” үүлдрийн нохой хазаж, амь насанд нь халдсан юм. Араатан л бол араатан, тэдний ямар үйлдэл хийхийг урьдчилан таамаглахын аргагүй.
Тэгвэл нохой хүн хазсан хэрэгт Эрүүгийн хуулийн зүйл ангиар хэрэг үүсгэж шийтгэдэг гэдгийг албаныхан анхааруулсаар байна.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 201 дүгээр зүйл ангид Орчин тойрондоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүйгээр байлгасны улмаас хүний бие махбодид хөнгөн буюу хүндэвтэр гэмтэл учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох буюу гурван сар хүртэлх хугацаар баривчлах ялаар шийтгэнэ.
Харин Эрүүгийн хуулийн 201.2-т зааснаар “Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учруулсан бол 3-6 сар хүртэлх хугацаагаар баривчлах эсвэл таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байдаг байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна