Өнгөрсөн зургадугаар сараас хойш олгогдоогүй зогссон хүүхдийн 20 мянган төгрөгийг зорилтод бүлэг буюу нийт хүүхдийн 60 хувьд нь бэлнээр олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Ингээд УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж, баталсан. Үүний дараа есдүгээр сард багтаан хүүхдийн мөнгийг олгож дуусна гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл олгоогүй байгаа юм.
Тэгвэл өчигдөр Сангийн яамнаас санхүүжилтийг нь Монгол банк руу шилжүүлсэн гэдгийг албаныхан хэлэв.

Сэтгэгдэл байхгүй байна